Dark Light
Нийгэм | 2023-09-21

Нэг ангийн 21 сурагч бөөлжиж суулгасан зовуурьтай эмнэлгийн тусламж авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.09.21/ Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байсан 6 дугаар ангийн  21 сурагч 16-17 цагийн үед бөөлжиж суулгасан зовуурьтай эмнэлгийн тусламж авчээ.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн газар, цагдаагийн байгууллагаас тухайн анги танхимыг битүүмжлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар газ үнэрлэсэн байх магадлалтай гэх мэдээллийг албаныхан өглөө. 

Зүрх дэлссэн зовуурьтай 4 хүүхдийн ЭХЭМҮТ-д хянаж байгаа бол бусад хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19