Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал Хэбэй мужийн Чэнхэд амжилттай зохион байгуулагдлаа. 2015 оноос хойш Монголын ноос ноолуурын холбоо БНХАУ-тай хамтран зохион байгуулж буй тус хуралд манай улсын 30 гаруй ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж оролцож санал солилцов.
Дэлхий даяар 15.0м тн ноолуур эргэлдэж байгаагаас Хятад улс 10.0м тн ноолуур эргэлдүүлж байна. Энэ нь дэлхийн нийт ноолуур гаралтын 67 хувийг эзэлж байгаа юм.
Ноолуурын нийслэл Чэнхэд манай улсын нийт ноолуурын 80 хувь экспортлогдож байна. 2018 оны статистик тоогоор 120.0м ам.долларын өртөг бүхий 5.5м тн ноолуурыг Хятадад экспортолсон ба энэ нь Хятадын ноолуурын импортын дийлэнхийг Монгол эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд Хятад манай улсаас 350.0м ам.долларын 7.6м тн ноолуур импортолсон нь 70 хувийн өсөлттэй байгаа харуулжээ.
АДМИН








Нийгэм




