Баянхонгор аймаг нь 20 сум, 105 баг, 89643 хүн амтайгаас 25 хувь нь малчин айл өрх юм. Газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон гурван бүсийн нутагтай учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн зонхилох хувийг бүрдүүлж байгаа малчид, тариаланчид бол үйлдвэрлэгч, бас ажил олгогчид юм. Иймд тэдгээр хүмүүсийн үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, тэгш хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг тогтолцооны шинэчлэлээр дэмжихэд анхаарч байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Уг зорилгын хүрээнд “Монгол Улсын эдийн засгийн тулах цэг бол мал аж ахуй” сэдвийн дор Баянхонгор аймгийн бүх сумдын төлөөлөл бүхий 1000 малчин анх удаа чуулж байна.
"Эрдэнэт сүргийн эзэд-1000" чуулганаар “Монгол малын ашиг шимийг яаж өсгөх вэ”, “Малчдын хоршоолол, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн оновчтой бий болгох вэ”, “Малчдад ямар асуудлууд тулгамдаж байна вэ” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл илтгэл танилцуулж, хамтдаа хэлэлцлээ. Чуулганы эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчдын нийгмийн асуудалд чиглэсэн төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, инновацлаг мал аж ахуйг хөгжүүлэх санаачилгаасаа хуваалцлаа.

АДМИН








Нийгэм




