Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэр сумын Гуулин тосгон нь хэдий хүн ам цөөтэй ч тус аяныг зохион байгуулах ажилд өндөр ач холбогдол өгөн, ҮУИТ-ын баг бүрэлдэхүүн, аймгийн СУГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүндэтгэн угтаж, тосгоны төв хүртэл баярын жагсаалаар алхсан нь онцлог байлаа. Гуулин тосгонд МУСТА Х.Үүрцайх анхлан соёлын үрийг тарьж, олон ардын авьяастнуудыг илрүүлж, тэдний авьяасыг хөгжүүлж ирснээр өдгөө тус тосгоноос Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гурав бүртгэгджээ.
НЭЭЛТ
Захирагчийн албаны дарга Ж.Болдмөнх МУУГЗ А.Цэдэн-Иш, Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар-ын СУХ-ийн дарга А.Сарантуяа нар аяны зорилгын талаар танилцуулан мэндчилгээ дэвшүүлж нээлээ.
ИЛТГЭЛ
МУУГЗ Алтангэрэлийн Цэдэн-Иш
“Соёлын биет бус өв түүний эрх зүйн байдал” сэдвээр илтгэж,
"Өв тээсэн их театр" баримтат киног үзүүлж сонирхууллаа.
ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ
СУГ-ын баг бүрэлдэхүүн,
МУУГЗ А.Цэдэн-Иш
ҮУИТ-ын дуучин МУСТА Д.Дугармаа, Б.Бямбадорж морин хуурч Э.Доржнямба нар соёлын төвийн үйл ажиллагаатай танилцан, арга зүйн зөвлөгөө өгч, улсын тэргүүний ерөнхий боловсролын сургууль, “Мишээл” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
ҮЗЭСГЭЛЭН
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн болон музейн онцлог үзмэр, ховор номын үзэсгэлэн дэлгэгдлээ. Түүнчлэн цагаан идээ, хүнсний ногоо, үндэсний хувцасны худалдаа зохион байгуулагдлаа.
УРАН БҮТЭЭЛЧИД
Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр-ын дуучин МУСТА Д.Дугармаа, Б.Бямбадорж, морин хуурч Э.Доржнямба,
сумын ардын авьяастнууд нар хамтран нутгийн олонд урлагийн тоглолтоороо мэндчиллээ.
СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Ерөнхий боловсролын сурагчдад
Монгол ардын уртын дуу, морин хуур, хэл хуурын сургалт, зөвлөгөөг тус тус явуулж, харилцан санал солилцлоо.
ҮДШИЙН ЦЭНГҮҮН
Соёлын төвд сумын иргэдийн дунд тусгай хөтөлбөрийн дагуу нийтийн цэнгээнт бүжиг болон ҮУИТ-н уран бүтээлчид тус сумын ардын авьяастнуудтай хамтран хаалтын тоглолтонд оролцон, соёлын үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
СОЁЛЫН ТӨВ
Тосгоны Соёлын төвийн барилга 1982 онд ашиглалтад орсон бөгөөд 2005, 2012, 2021 онуудад улсын байцаагчийн “ашиглагдах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан ч дотоод нөөц бололцоогоор урсгал засвар, тохижилтын асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгааг ажлын хэсгийн бүрэлдэхүүн онцолж байлаа.
АДМИН








Нийгэм




