Dark Light
Нийгэм | 2023-09-27

Хавдрын оношилгоо, эмчилгээний чадавхыг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган 2023 оны 09 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНСУ, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Итгэлцлийн бичиг”-т гарын үсэг зурлаа. 

Төсөл 2024-2027 онд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ төв нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдан, боловсон хүчин бэлтгэгдэж манай улсын хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19