"Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсэг иргэдийн гомдол, мэдээллийн дагуу СБД-ийн 20-р хороо Сэлх орчмын зуслангийн бүсэд ажиллалаа.
Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Нийслэлийн Байгаль орчны газар , Экологийн Цагдаагийн Алба зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудын хамт ойн сан бүхий газар хууль бусаар газар олгосон, байшин барилга барьж, хашаа хайс татсан зөрчил бүхий газруудад ажиллалаа.
Энэ хүрээнд Бага отогтын ам, Нурамтын ам, Их хустайн ам, Улаанчулуутын ам зэрэг байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцав.
"Бид Туул голынхон" ТББ-аас дээрх гомдлыг "Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсэгт ирүүлсэн юм.

АДМИН








Нийгэм


