Dark Light
Нийгэм | 2023-10-19

Хил зөрчсөн Тува улсын иргэн анхааруулах суманд оногдож амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас гурван морьтой хүн хууль бусаар хил нэвтэрсэн байна. Тэд инженерийн торон саадыг тасалж байх үед нь хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19