Dark Light
Нийгэм | 2023-10-19

Зорчигчтой зүй бус харьцсан жолоочид арга хэмжээ авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.10.19/ цахим орчинд нийтийн тээврийн жолооч өндөр настай зорчигчтой зүй бус харьцаж буй бичлэг тархсан. Тухайн жолоочид Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын газраас хариуцлага тооцжээ. 

Уг явдал 2023 оны 10 сарын 16-ны өдөр Ч:25 Тоосгоны үйлдвэр Дүүхээ төв чиглэлийн нийтийн тээврийн автобусанд болжээ. 

Автобусны жолооч Ц-г Зөрчлийн тухай хуулийн дагуу "Зорчигч иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл шаардлагыг хангаагүй" буюу Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 заалтыг үндэслэн арга хэмжээ тооцжээ. 

Жолооч Ц нь Зорчигч тээвэр 3 компанид ажиллаад 2 жил болсон. Тухайн үед зорчигчийг автобусны дунд хаалгаар буух шаардлага тавихад зорчигч нь хөл муутай тул хойшоо явж чадахгүй гэснээс маргаан үүсжээ.  

Зөрчил гаргасан жолооч : Зорчигч тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Би ёс зүйн алдаа гаргаж хараалын үг хэлсэн. Миний буруу. Намайг уучлаарай" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19