Зэвсэгт хүчний 124 дүгээр анги 2023-2024 оны сургуулийн жилийн удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаа “Анги болон салбаруудын сургалт бэлтгэлд өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэх нь” сэдвээр ангийн байрлалд энэ сарын 16-аас 18-ны өдрүүдэд 3 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж явууллаа.
Цугларалтын эхэнд ангийн төв болон 3 салбарын бие бүрэлдэхүүний дунд спортын цогцолбор тэмцээнийг 100 буудал даам, дартс, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 5 төрлөөр зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан. Тэмцээний нийлбэр дүнгээр хошууч Д.Батмөнх захирагчтай 143 дугаар салбар тэргүүн байр, шилжин явах цом, хурандаа Э.Наранбаатар ахлагчтай удирдлагын баг дэд байр, хошууч Д.Батхүү ахлагчтай командын байр гурав дугаар байрыг тус тус эзэлсэн юм.
Цугларалтын 2 дах өдөр албан тушаалтнуудын илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж, ангийн 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
Цугларалтын төгсгөлд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан Хамгаалах Удирдлагын Академийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ жилийн цугларалт нь бие бүрэлдэхүүний дунд спортын цогцолбор тэмцээнээр эхэлж явуулснаараа урьд урьдын заах арга зүйн цугларалтаас онцлог байв.
АДМИН








Нийгэм


