Dark Light
Нийгэм | 2023-10-20

Энэ өдөр монголын тамирчид олимпын анхны медалиа хүртэж байв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

1968 оны аравдугаар сарын 20. Одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр Мексикийн Мехико хотод зуны олимпын наадмаас монгол хүн анх медаль хүртэж байв. Тус олимпын наадамд 5530 тамирчин спортын 20 төрөлд 172 багц медалийн төлөө өрсөлдсөн бол манай улс 16 тамирчнаа илгээсэн юм. 

“Мехико-1968” бол Монголын тамирчдын олимпын анхны медаль хүртсэн наадам. Тус наадмын найм дахь өдөр буюу 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртэж, 87 кг-д Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхдагч олимпын мөнгө, хүрэл медаль байлаа. 

Тэдний араас Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпын тэнгэрт анх мандсан түүхтэй билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19