Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, “Шадивлангийн зуслан”-д иргэн Б нь 10 сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 10 сарын 18-ны өдрийн 00:00 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид эрэлч нохой, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд оршин суугч, иргэн Б/22 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 сарын 19-ний өдрийн 08:38 цагаас 15:35 цаг хүртэл “Шадивлангийн зуслан”, “Ойн дурсамж” амралтын газрын урд талын ойн модон дунд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд Цагдаагийн байгууллагатай зөвшилцөж зогсоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм


