Dark Light
Нийгэм | 2023-10-20

Хан-Уул дүүрэгт “Эко амбулатори” шинээр нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Эко амбулатори” шинээр нээж, иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бус буюу Яармагт хүн амын тоо эрс нэмэгдэж байгаа тул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч нарт шуурхай хүрч үйлчлэх зорилгоор “ЭКО-АМБУЛАТОРИ” шинээр байгууллаа.

Тодруулбал: Урологи /Бөөр шээсний замын мэс засал/, дотор, мэдрэл,  мэс засал, гэмтэл, боолт, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хэвлийн эхо, рентген , тархины цахилгаан бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, лаборатори /цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, бактериологийн шинжилгээ/ -ийг авна.

ШИНЭЭР НЭЭХ КАБИНЕТУУД:

-Компьютер томографи

-Арьс харшил

-Зүрх судас

-Зүрхний ЭХО

-Халдварт

Иргэд эмчийн үзлэгийн цагаа 1800-0119 дугаараар болон Эмнэлгийн ЦАХИМ бүртгэлээс авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08