Dark Light
Нийгэм | 2023-10-20

Алба хаагчид сорил, сургалт дадлагад ур чадвараа сорьж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, гал түймэр унтраах, аврах ангиудын сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сорил, сургалт дадлагыг улирал бүр зохион байгуулдаг.

Энэ удаагийн сорил сургалт дадлагыг өнөөдөр Налайх дүүрэгт буудлага, ур чадвар, буухиа /4*100метр/, гал түймэр унтраах тархалтын төрлүүдээр зохион байгуулж байна.  

Нээлтийн ажиллагааны үеэр дарга, хурандаа А.Дашням алба хаагчдад амжилт хүслээ. 

Сорил, сургалт дадлагад бүтцийн нэгжүүдийн баг, тамирчид оюун ухаан, хурд, хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19