Dark Light
Нийгэм | 2023-10-20

Хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр оролцохгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин болон тус танхимын Хуулийн бодлогын зөвлөлийн төлөөлөлтэй 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзалт хийлээ.

Уг уулзалтаар бизнесийг дэмжих чиглэлийн хуулийн төслийг ялангуяа хувийн эрх зүйн хуулиудыг боловсруулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Арилжааны хуулийн төсөл, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэн болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслийг боловсруулахад танхимын Хуулийн зөвлөлийн төлөөллийг боловсруулах ажилд эхнээс нь оролцуулах, хуулийн судалгаа хийх, хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо дээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Эдгээр хуулийн төслийн нэг гол үзэл санаа бол хувийн хэвшил хийх боломжгүй нийтийн үйлчилгээний дэд бүтцийн ажлууд болон зарим онцгой салбарын онцлог бүхий үйл ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулж гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулахгүй, хувийн хэвшлийн хийх боломжтой салбарт төр оролцохгүй талаар ярилцлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19