Dark Light
Нийгэм | 2023-10-21

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү бурхны оронд оджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай, эрэгтэй Б нь бусдад зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай хүүг зодсон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Гурван настай хүүг зодсон гэх хэрэгт Э-г нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Мөрдөн шалгах ажиллагааг явуулаад яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа.

Хүүг Турк улс руу эмчилгээнд явахаар болсон тухай ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгсөн байсан" хэмээн цагдаагийн байгууллагаас 2023 оны гуравдугаар сарын 30-нд мэдээлэл өгч байв.

Гэвч хүү бурхны оронд одсон тухай харамсалтай мэдээллийг өнөөдөр/2023.10.20/ ЦЕГ-аас үнэн болохыг баталлаа.

Тодруулбал ЦЕГ-ын ХМТ-өөс "Харамсалтай явдал болжээ. Хүү амь насаа алдсан нь үнэн" гэсэн мэдээллийг өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19