Цагдаагийн байгууллагаас 2023 оны аравдугаар сарын 19-ны өдөр иргэн “Ү” нь зохих зөвшөөрөлгүй 3 ширхэг баавгайн саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашиндаа тээвэрлэн явахад нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн зохих зөвшөөрөлгүй ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтныг агнах, барих, зориудаар тэжээж гаршуулах, үржүүлэх, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэхээс татгалзаж, уг амьтдыг хамгаалах үүргээ биелүүлж хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН








Нийгэм


