Эвсэг компанийн хамт олноос 2022 онд хавдартай эмчлүүлэгчдэд зориулан 50 ширхэг цэвэр ноолууран малгай хийж ХСҮТ-д хүлээлгэн өгсөн бөгөөд уг малгай нь хавдрын эсрэг үйлст нэгдэхийг олон нийтэд уриалсан Ягаан туузын ширмэл оёдолтой юм.
ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийнхан өдрийн эмчилгээний шинэчлэн засварласан өрөөгөө хүлээн авч, эмчилгээ үйлчилгээгээ эхлүүлж байгаатай холбогдуулан ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Эвсэг брэнд, Кашмер холдинг ХХК, хүний нөөцийн мэргэжилтэн Н.Ганчимэг, Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав, Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ, сэтгэл зүйч Д.Гэрэлтуяа нар тус тасгийн эмчлүүлэгчдэд эрүүл энхийг хүсэн ноолууран малгайнуудыг бэлэглэлээ.
ХСҮТ, Эвсэг ХХК нь энэхүү үйл ажиллагаагаараа нийгмийн орчинд хүмүүс бие биеэ анзаардаг байх, хүнд өвчнийг даван туулж яваа нэгнийг энэхүү Ягаан туузаар нь мэддэг байх, тэдэнд урам өгдөг, сэтгэл санаагаар дэмждэг, хайрладаг, туслалцаа хэрэгтэй эсэхийг нь асуучихдаг, суудал тавьж өгдөг, дарааллынхаа өмнө оруулчихдаг зэрэг хүн хоорондын энгийн харилцаанд байж болох, чадах зүйлээрээ тусалдаг соёл, хэм хэмжээг нийтэд түгээх, сурталчлах нөлөөллийн томоохон ажлыг эхлүүлж байна.



АДМИН








Нийгэм


