Dark Light
Нийгэм | 2023-10-21

МУГТ Э.Содномпилжээ тэргүүтэй баг тамирчид Ханжоуг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-нд болох бөгөөд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцох билээ. Тус наадамд эх орноо төлөөлөх пауэрлифтинг, хөнгөн атлетикийн баг тамирчид өнөөдөр /2023.10.21/ урд хөршийг зорив. 

“Ханжоу-2022” Азийн наадмын пауэрлифтингийн төрөлд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын болон дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүч үзэх юм. 

Харин хөнгөн атлетикийн төрөлд дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор Т.Мядагмаа, Э.Өнөрмаа, П.Энхманлай, Б.Гармаабазар, Д.Саруултөгс нар хурд хүчээ сойно. Азийн наадмаас Э.Содномпилжээ 2014 онд хүрэл, 2018 онд алтан медаль хүртэж байсан бол Э.Өнөрмаа 2018 онд мөнгөн медаль хүртэж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19