Dark Light
Нийгэм | 2023-10-22

НӨАТ гэж тэгээд яг юу юм бэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Талх авахад л үнэнд нь шингэчихсэн байдаг д НӨАТ-ын 10 хувийнхаа 2 хувийг буцааж авдгаараа үлдэх үү, 5 хувь болгож өсгөх үү? 

5 хувийн тал буюу зүүн талын жигүүрээс УИХ-ын гишүүн, Гомбожавын Занданшатар ухасхийн довтолж  байгаа бол 2 хувийн талын баруун талын жигүүрээс Сангийн сайд Болдын Жавлхан хариу өрж байна. Бид аль нэг талыг нь баримтлахгүйгээр, НӨАТ-ын буцаан олголтын талаарх эсрэг тэсрэг байр суурийг тэнцвэртэйгээр хүргэе.

НӨАТ бол далд эдийн засгийг ил болгох бүртгэл. Мянган төгрөгний юм авахад НӨАТ-д зуун төгрөг  төлдөг. Өөрсдийнхөө төлсөн 10 хувиас ядаж талыг нь буцааж авъя гэж байгаа нь эрүүл хүсэл шаардлага. Буцаан олголтын хувь хэмжээ нь өсөхийн хэрээр өөр НӨАТ төлдөг бааз суурь нь хүрээгээ тэлнэ. Эдийн засаг илүү ил тод болно. НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт 400 тэрбум төгрөг болдог. 5 хувь болчихвол 1 их наяд төгрөг болно. Зөрүү 600 тэрбум нь дутагдаад байгаа юм биш иргэд өөр хэн нэгний өгсөн мөнгийг биш өөрсдийнхөө төлснөөсөө талыг нь буцааж авна. Буцаан олголтын хувь өсөхийн хэрээр бүртгүүлдэг, төлдөг тоо хэмжээ, цар хүрээ нь өснө. Сангийн яам хошин шогийн Баярмагнайг хөлсөлж НӨАТ төлөгчдөө өлөн гэж доромжилсон тоглоом нь шоглоом болсон реклам цацаж байсан. ТҮК-ийн шар хантаазтануудаа ажил мэргэжлээр нь шоовдорлож, аз нь гийж сугалаанд хожсон биш НДШ төлдөг ажлаа хаяад хувийн машины орлого нь бүртгэгддэггүй халтуурчин болгосон удаатай. Сангийн яамны захиалсан рекламанд үзүүлсэн шиг НӨАТ бол нэмүү өлөнгийн албан татвар биш. Гучин мянган тохиолдолд ганц удаа аз таарах ховор ёндоо, хонжворт сугалааны оронд бүгдээрээ НӨАТ төлөгч байсан нь шударга бөггөөд үр дүнтэй гэж олон судлаачид үздэг.   

  Харин Сангийн сайдын учирлаж байгаагаар бол олонхи нь биш цөөнх нь буюу баян чинээлэг 5000-6000 хүнд л илүү ашигтай. Тэрбум төгрөгөөр хаус авсан хүн 20 сая биш 50 саяыг буцаан авна. 300 саяын ланд 300 авахдаа 6 саяыг биш 15 саяыг буцааж авна гэсэн үг. УИХ-ын дарга Г.Занданшатар яг энэ үед хариу нь тодорхой санал асуулга явуулж байгаа нь сонгууль угтсан попын гоцлол үзүүлбэр. Хариулт нь тодорхой сэдвээр, өргөн олон хүн үр дагаврыг тэр бүр мэдэхгүй зүйлсээр поп санал асуулга яваад байвал төр, засаг, бодлого, судалгаа гэж байхын утга учир үгүй. НӨАТ гэж яг юу вэ, ямар үүх түүх, үүрэг зорилго, үр ашигтай зүйл вэ? гэдэг асуултын хариултыг эдийн засгийн судлаачид л мэднэ. 50 мянгыг буцааж авах уу, 20 мянгыг буцааж авах уу? гэж асуух ч хэрэгггүй хариулт нь бэлэн зүйл.    Г.Занданшатар 2012 онд Гадаад харилцааны сайд байхдаа Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль санаачлан батлуулсан нь эдийн засагт олон жилээр гамшиг дагуулсан. Гадаад харилцааны сайд гадаадын хөрөнгө оруулалтыг хавчдаг хяхдаг оронд мөнгөө хийдэг, татвар төлдөг, цалин тавьдаг тэнэг гадаад дотоодод байхгүй болсон. Үе үе шилийн сайн эр Торой бандийн стилд хувиран шилийн сайн биш эр болох гэх мэтээр сонгогчдоо цочоодог.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19