Дээр үед өөрөө гардаж ажил хийдэггүй, асуудал шийддэггүй нэг их том дарга аваарт оржээ. тэгсэн нэг хүн ”дарга маань өөрөө аваарт орсон юм уу? өөрийнхөө биеэр аваарт ороод, өөр хүн биш өөрөө гэмтээ юу?” гэж асуугаад улс төрийн хэрэгт орсон гэдэг. яг түүн шиг ан-ын дарга өөрөө харагдахаа болиод, өмнөөс нь 1 ширхэг 1-р орлогч, 15 ширхэг 2-р орлогч ярьдаг болсон байна. ан 7 хоног бүр сурвалжлагч нарт зориулж яриа хийх ба 1-р орлогч дарга С.Баярцогт өрөөл бусдаас шударга ёс шаарддаг болсон байна. с.баярцогт шударга ёс ярьж байхад сэтгүүлчид нойрмоглох нь нойрмоглож, утсаа оролдох нь оролдож байгаад дуусахаар нь сая нэг нүд нь сэргэж, асуулт тавьж эхэлнэ. С.Баярцогтын ярьсан шударга ёсыг асуух хүн олдохгүй. С.Баярцогтоос өөрөөс нь шударга ёс нэхэж, гурван шатны шүүхээр ял шийтгэл авсан хэрэг нь ямар баримтаар яагаад хэрэгсэхгүй болсныг асууна. с.баярцогт ч швейцарийн прокуророос монголын прокурорт биш надад мэйл ирүүлж намайг буруугүй гэснийг би шатан дээр нь гардуулсан гэж хэлнэ. бүх хэвлэлийн бага хурал нь хоорондоо ялгах юмгүй адилхан яг ийм дарааллаар болж дуусна.
С.Баярцогт “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үийг зээлдэн өөрийгөө өмгөөлдөг болсон. Уг нь энэ үг цогт эх оронч сайн ноён хан Т.Намнансүрэн, Чин Ван Ханддорж, Да Лам Цэрэнчимэд, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Солийн Данзан, Агданбуугийн Амар, сүүл үеэс Санжаасүрэнгийн Зориг нарын амьдрал, тэмцэл, эмгэнэлт хувь тавиланд зориулагдсан үг. Тэдний хэн нь ч өөрийгөө хятадын иргэн гэж бүртгүүлж, улсаасаа мөнгө янчаан гаргаж, офшшор дансанд мартаж үзээгүй. хар амиа хоохойлох бус халуун амиа, зарим нь үр хүүхэд, үе удмаа таслуулан барин тусгаар монгол улсын төлөө зориулсан. Солийн Данзан хилстэн буудуулахынхаа өмнө миний шар дээлийг ядарсан нэгэнд нь өгөөрэй гэж өмсөж байсан хувцсаа хүртэл нэг монголоо дулаацуулаад энэ хорвоогоос хальсан гэдэг.
АН 15 толгой бүхий 15 дэд даргатай атгаалжин хэлбэртэй, нэмээд 1 тэргүүн дэд С.Баярцогттой, нэг орлогч бус дарга, нийт 17 даргатай болсон нь 17 чингэлэг спирт, 17 нүүрсний хулгайч, 17 автобус шатсан зэрэг үйл явдлыг сэргээн сануулсаар байна. УДШ-ийн хоёр шүүгч ямар тусгай саналаар, ямар тусгай баримтаар, ямар тусгай үндэслэлээр гурвын гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон талаар нээлттэй сонсгол явуулах эсэх саналд өнөөдөр 17 гишүүн гарын үсэг зураад байна. 2 гишүүн нэмэгдвэл хаалтай тусгай саналын учиг нээлттэй болох тустай. АН дотор хөх булангаас Х.Баттулга, С.Баярцогт улаан булангаас гарч нар холимог тулаанаар үзэлцэж, Л.Гантөмөр ерөнхий шүүгчээр ажиллаж байна. С.Баярцогтын дасгалжуулагчаар Ц.Элбэгдорж, Х.Баттулгын хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагчаар фэнгшүй С.Ганбаатар томилогдсон. Х.Баттулга нь самбо суурьтай, давхар хамах, гарт өчих мэхүүд угсруулж байгаа бол С.Баярцогт ушу стильтэй, мөргөх, чичих арга барилаар тулалдаж байна.
АДМИН








Нийгэм


