Dark Light
Нийгэм | 2023-10-23

Өдөртөө 14 хэмийн дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 10-р сарын 22-ны 20 цагаас 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08