Dark Light
Нийгэм | 2023-10-23

Бүх төрлийн тээврийн орлого өмнөх оны мөн үеэс 69.6 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2023 оны эхний 9 сард 72.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 32.5 (81.3%) сая тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 28.1 (2.4 дахин ) сая тонноор, төмөр замаар тээсэн ачаа 4.4 (22.7%) сая тонноор тус тус өссөн нь нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврээр 2023 оны эхний 9 сард 108.7 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь  өмнөх оны мөн үеэс 7.8 (6.7%) сая хүнээр буурсан байна. Зорчигчдын тоо буурахад авто тээврээр зорчигчид өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2023 оны гурав дугаар улиралд өмнөх улирлаас 4.2 (18.0%) сая тонноор өсөж, зорчигчид 6.0 (14.4%) сая хүнээр буурсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19