Өчигдөр буюу 2023 оны 10 сарын 22-ны өдөр Говьсүмбэр, Сэлэнгэ, Төв аймгуудад ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал:
Говьсүмбэр аймаг, Баянтал сум Лүн багийн “Цэдгэрийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 35 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 22-ны өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн 18 алба хаагчидтай хамтран мөн өдрийн 14:50 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Баянтал сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 425 га талбай шатсан.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буургачин багийн “Цагаан тохойн мухрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран түймрийн баруун, баруун урд, зүүн хойд талыг унтраасан, хойд талаараа хад асга ихтэй учраас асалт бага байна. Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 15 га орчим талбай шатсан.
Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн “Суварган булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 174 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 22-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 17:47 цагт ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, 20:59 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га талбай шатсан байна.
АДМИН








Нийгэм


