Энэ оны есдүгээр сарын байдлаар Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 6407 хуурамч дуудлага иржээ.
Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх нь яаралтай тусламж зайлшгүй шаардлагатай иргэнд тусламж үзүүлж чадахгүй хоцрох, цаг хугацаа алдах зэрэг сөрөг үр дагавартай.
Хэрэв хуурамч, дуудлага мэдээлэл өгвөл уруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн иргэнээс гаргуулж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.
15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АДМИН








Нийгэм


