Dark Light
Нийгэм | 2023-10-23

Т.Мөнхдэмбэрэл дэлхийн чансаанд анх удаа бичигдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадмын хоёр дахь өдөр бочигийн тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, С.Алтанхундага нарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдлөө. Манай улсын тамирчин Х.Ирмүүн Индонез (0:12), Малайз (2:3)-ийн тамирчдад ялагдсан бол Т.Мөнхдэмбэрэл Тайвани (0:11), Индонез (1:6)-ийн багт ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байна. Х.Ирмүүн бочигийн В, С-2 ангилалд дэлхийн чансааны 49 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцлоо. Харин Т.Мөнхдэмбэрэлийн хувьд Азийн наадамд анх удаа оролцож буй бөгөөд нэг сетийн тоглолтоос хожил авснаар дэлхийн чансаанд анх удаа бичигдэхээр боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19