Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.16-наас 20-ны өдрүүдэд/ 33820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 139, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 2, Өмчлөх эрхийн эсрэг 156, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19, Бусад 10 хэрэг байна.
Тухайлбал:
- Орхон аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Баян-Өндөр суманд иргэн “Б”-ийн хоолойн тус газарт зүсэж, түүнийг алахаар завдсан яллагдагч “Э”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
- Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Биндэр суманд иргэн “С”-ийн амь насыг галт зэвсгээр хохироосон яллагдагч “З”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
- Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн ажилтан тус цэцэрлэгт нэг настай, хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус харьяа прокурорт хүргүүлжээ.
АДМИН








Нийгэм


