Dark Light
Нийгэм | 2023-10-23

“CU” дэлгүүрт сүх гарган танхайрсан этгээдийг 15 хоног баривчилна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.16-наас 20-ны өдрүүдэд/ 33820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн байна.

Түүнчлэн дараах зарим зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 настай, эрэгтэй “О” гэгч нь тээврийн хэрэгсэл ачилтын компанийн ажилтныг машин ачих гэлээ гэх шалтгаанаар мэс барьж танхайрсан үйлдэлд шүүгчийн шийтгэврээр 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, 

Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн “М” нь сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ сарын 20-ны өдөр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19