Dark Light
Нийгэм | 2023-10-25

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг олон нийтэд сурталчлах ажил үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдад "Нийгмин даатгалын багц хуулийн шинэчлэл" танилцуулга хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн  баталсан.

Хуулийг сурталчлах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал 2023 оны 10 сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нийт 50 гаруй албан хаагчдад  “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн товч танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19