Dark Light
Нийгэм | 2026-11-09

ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦ ТОГТООЛЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Хэргийн талаар тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байна.

Хуурамч тогтоолд нэр бүхий Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн хэмээн тусгажээ.

Үүгээр зогсохгүй тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна. Хэрэгт холбогдогч “Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх мэт бусдад өөрийгөө танилцуулж, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлдэг байсан.

Үүгээр дамжуулан төрийн байгууллагад албан уулзалт хийж буй мэт бусдыг хуурч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завддаг байсан.

Этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08