Dark Light
Нийгэм | 2023-10-25

Тогтвортой хөдөө аж ахуй төслийн 4 дүгээр үе шатны хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Герман, Монголын хамтын ажиллагааны тогтвортой Хөдөө аж ахуй төслийн 4 дүгээр үе шатны ээлжит удирдах хорооны хоёр дугаар хурал болж өндөрлөв. 

ХБНГУ-ын ХХААЯ-ны гадаад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, уг төслийг хэрэгжүүлэгч ГФА болон ИАК консалтингийн удирдлагууд, төслийн баг, төслийн хамтран ажилладаг түнш байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан өргөтгөсөн байдлаар хурлыг хийлээ. 

Хурлын үеэр Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Д.Есөн-Эрдэнэ хэлэхдээ “Тогтвортой Хөдөө аж ахуй төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд ялангуяа тариалангийн салбарын бодлого, эдийн засгийн орчныг боловсронгуй болгоход техникийн туслалцаа, зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа. 

Мөн ТББ-ын институцыг хөгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, чадавхжуулах, мэдлэг түгээхэд олон чухал ажлуудыг хийж байна” хэмээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19