Dark Light
Нийгэм | 2023-10-25

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халаасны хулгай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх худалдааны төвд үйлчлүүлж буй иргэний гар утсыг хулгайлсан байж болзошгүй "С", "О" нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай. 

Иймд иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны дотор талын битүү халаасанд хийж, үргэлж сонор сэрэмжтэй байх, автобусан дотор болон автобуснаас буух суухдаа гар утас, цүнх, эд зүйлдээ хямгатай байж мэдэрч зорчих, зах худалдааны төв, дэлгүүр, гудамж талбай, явган хүний гарц, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас,  эд зүйлдээ сонор сэрэмжтэй байх, гар утас шинээр худалдан авахдаа баталгаат газруудаас худалдан авч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Халаасны хулгайч нар хэрхэн ажилладаг вэ?

- Хохирогчийн яарч сандарсан, хайхрамжгүй байр байдлыг нь ажиглах

- Хүн ихтэй газар

- Хохирогчийн анхаарлыг өөрт зүгт сарниулан хулгайлах

- Үүргэвчнээс хулгайлах

- Өмдний арын болон хувцасны гадна халааснаас хулгайлах

- Олон нийтийн газар ил задгай эд зүйлсээ орхих үед хулгайлах

- Халаасны хулгайчид ихэвчлэн ганцаараа биш бүлэг, зохион байгуулалттай, автомашинтай явж байдаг

- Ажил, сургууль эхлэх, тарах үе бол тэдний боломжит үе, энэ үед хүмүүс, хүүхдүүд дандаа яарч явдаг.

- Баяр ёслолын үеэр иргэд үргэлж анхаарал сарнисан байдаг тул халаасны хулгайч нарын олз болох нь бий.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19