Гаалийн ерөнхий газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаа, дотоод хяналтын талаар Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд мэдээлэл өглөө.
Тэрээр "Гаалийн байгууллага нь 2023 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүний хэрэг зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд нийт 1578 зөрчлийг илрүүлэн, дээрх зөрчилд холбогдох татвараас зайлсхийснийг нөхөн төлүүлж ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан. Үүнд
- 17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэж завдсан
- 2 удаагийн үйлдлээр нийт 4591 гр алтан гулдмайг хилээр гаргах гэж байсан
- 6 удаагийн үйлдлээр түүх дурсгалын өв Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан
- 1 удаагийн үйлдлээр 375кг химийн бодисыг мэдүүлэггүйгээр нэвтрүүлэх гэж байсан үйлдлийн тус тус гаалийн хянан шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагууд буюу ЦЕГ, ТЕГ, хил хамгаалах байгууллагуудтай хамтран илрүүлэн ажиллаж байна.
Монгол Улс ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт, нийт 24 боомтод 160 хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер байнга ажиллуулдаг.
Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "төв" ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрсэн.
Энэхүү нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно" гэв.
АДМИН








Нийгэм


