Dark Light
Нийгэм | 2023-10-26

Зэвсэгт халдлага үйлдсэн онц аюултай этгээдийг эрэн сурвалжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Мэн мужийн Льюистон хотод галт зэвсэгтэй этгээд удаа дараалан халдлага үйлдэж хэргийн газраас оргон зайлжээ. Сэжигтнийг хотын цагдаа нар эрэн сурвалжилж байгаа бөгөөд гэмт этгээдийн бууны суманд 22 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж шархадсан байна. 

Сэжигтний зургийг олон нийтэд дэлгэж, иргэд оршин суугчдыг гэрээсээ гаралгүй хаалга үүдээ цоожилж, аюулгүй байдлаа хамгаалахыг сэрэмжлүүлжээ. Сэжигтэн нь 1983 онд төрсөн Роберт Кард гэгч болохыг тогтоосон байна. Эрэн сурвалжлах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. 

Ерөнхийлөгч Жо Байден нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд  Мэн мужийн захирагч Жэнет Миллс болон бусад эрх баригчидтай утсаар ярьсан байна. Гэмт этгээд Льюистон хотын Шеменгийс зоогийн газар болон боулингийн талбайд гал нээжээ. Халдлага болсон хоёр газар өөр хоорондоо 10 минут яваад хүрэх зайтай байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19