Dark Light
Нийгэм | 2023-10-26

Монголын эмэгтэй сэлэмчид БНСУ-ын багтай өрсөлдлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд өнөөдөр туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын тамирчид өрсөлдлөө. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Даваасүрэн, Д.Цолмон, Ж.Нарантунгалаг нар багтаж, БНСУ-ын багт (45:13) ялагдлаа. Монголын сэлэмчдийн энэ наадмын хамгийн өндөр амжилтыг Д.Цолмон үзүүлэхдээ хоёр ялалт байгуулсан юм. Шөвгийн наймд шалгарсан энэ амжилтыг Монголын сэлэмчид Азийн наадамд өмнө нь үзүүлж байгаагүй билээ. Манай улсын эмэгтэй сэлэмчид өрсөлдөөнөө өндөрлүүлж байгаа бол маргааш эрэгтэй багийн төрөлд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар өрсөлдөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19