Dark Light
Нийгэм | 2023-10-26

Зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дүүргийн Цагдаагийн хэлтсээс Г.С, С.О нарыг “Хулгайлах” зөрчилд  холбогдуулан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж, 

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн Тайлбар хэсэгт : -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тус тус заасан. 

Шүүхээс хэргийн үйл баримт, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан дүгнээд дээрх хулгайлах зөрчлийн хэрэгт хохирогч байгууллагуудад учруулсан гэх хохирлын хэмжээг тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллагаар тогтоож ирүүлэх нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр Цагдаагийн байгууллагад даалгаж, шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэв. 

Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19