Dark Light
Нийгэм | 2023-10-26

Парисын олимпод манай жюүдочид бүтэн бүрэлдэхүүнтэй оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын жюүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар “Парис 2024” Олимпын бэлтгэл ажил болон допингийн хор нөлөөгөөс Олимпын тамирчдаа хамгаалах тухай санал бодлоо солилцов. 

Монголын жюүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл ирэх Парисын Олимпод манай жюүдогийн баг эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд бүтэн бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаагаа онцлов. Манай тамирчид Олимпын бэлтгэлийн хүрээнд дараа сард Япон улсад хамтарсан бэлтгэл хийх бол ирэх оны 1 дүгээр сард Австри улсад Европын жюүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг жюүдочдын өвлийн бэлтгэлд хамрагдах болсныг мэдэгдлээ.

Түүнчлэн жюүдо бөхийн тамирчид жилдээ дунджаар 10 орчим удаа допингийн шинжилгээнд хамрагдан тогтмол хяналтад байдаг бөгөөд Олимпын тамирчдыг допингийн асуудлаас ангид байлгаж хамгаалах нь чухал хэмээн ярилцав. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Ханжоу 2022” Азийн наадамд жюүдогийн баг тамирчид амжилттай оролцсонд баяр хүргэж, баг тамирчдын Япон улсад хийх хамтарсан бэлтгэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19