Dark Light
Нийгэм | 2023-10-26

УГТЭ: Сувилагч мэргэжилтэн дэд захирлаар томилогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын 59 хувийг сувилагч мэргэжилтэн эзэлдэг ч эрүүл мэндийн салбар хийгээд эмнэлгийн  байгууллагуудын удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь туйлын бага хувийг эзэлдэг тухай ДЭМБ-ын тайланд дурдсан байдаг. 

ДЭМБ-аас баталж гаргасан “Сувилахуй, Эх барихуйг хөгжүүлэх Дэлхийн Стратеги  (2021-2025)” хэмээх бодлогын баримт бичигт “Сувилагч мэргэжилтний манлайлал” нь тэргүүлэх чиглэлийн нэг болж байгаа бөгөөд ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо, сургалт эрдэм шинжилгээний бүхий л орчинд сувилагчийн манлайллыг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдсаар байгаа билээ. 

Энэ нь сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, сувилахуйн хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлалд хөрөнгө оруулахад онцгой анхаарч сувилагчийн нэр хүнд, нийгмийн байр суурийг бэжүүлэх замаар эрүүл мэндийн салбар дахь сувилагч мэргэжилтний  хомсдлоос зайлсхийх үр дүнтэй арга хэмжээ гэж үздэг.

Улсын гуравдугаар төв  эмнэлэг Монгол улсын Эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч эмнэлгийн хувиар  эмнэлгийн нийт ажилтнуудын дийлэнх хувийг эзэлж буй сувилагч мэргэжилтнүүдийнхээ үнэ цэнэ, нийгмийн байр суурийг өсгөж, тэдний манлайлалд бодит хөрөнгө оруулах, сувилахуйн мэргэжилтний цогц хөгжлийг тууштай дэмжин ажиллах үйл ажиллагааны хүрээнд сувилагч мэргэжилтний дэлхий нийтийн нөхцөл байдал болоод Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Эрүүл мэндийн сайдын тушаал, эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Сувилахуй эрхэлсэн дэд захирал”-ын орон тоог шинээр бий болгон тус эмнэлгийн Сувилахуйн албаны даргыг дэд захиралаар дэвшүүлэн томилоод байна. 

Сувилагч мэргэжилтэнг байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд томилон ажиллуулж буй нь нийт сувилагч мэргэжилтнийхээ салбарт эзлэх байр суурийн бэхжүүлэх тэдний эрхийг хамгаалан хүндэтгэх, тэдний манлайлах үйл ажиллагааг дуу хоолойг нэмэгдүүлэх бэхжүүлэх замаар Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилт хийгээд “Алсын Хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлого, Эрүүл мэндийн салбар дахь Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах, бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад сувилагч мэргэжилтний удирдлагын манлайлал, шийдвэр гаргах түвшний үүрэг оролцоо нэн чухал ач холбогдолтой болоход анхаарлаа хандуулан ажиллахыг эрүүл мэндийн салбарын нийт эмнэлгийн байгууллагуудад уриалж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19