Dark Light
Нийгэм | 2023-10-26

Хөшөө юу, хавдрын эмнэлэг үү?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Наран Ижий Заяа" хавдрыг даван туулагчдын холбоо, “Гарын үсгийн хүч эвсэл"-ээс УИХ-ын гишүүдэд хандан 2024 оны Монгол Улсын төсөвт Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын төсвийг тусган баталж өгөхийг шаардаж 2023 оны 10 сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3.7-т Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-II-ын байрыг шинээр барихаар төлөвлөсөн. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд мөн барилгын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. Гэвч УИХ-д өргөн барьсан 2024 оны Монгол Улсын төсвийн төсөлд Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын ажилд ямар ч төсөв тусгагдаагүй байна. 

Засгийн газар УИХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөр болон 2024 оны төлөвлөгөөгөө баримтлан төсвөө боловсруулахгүй байгаа нь хууль зөрчиж байгаагийн илэрхийлэл юм. Монгол улс “Хавдрын өвчлөл”-өөр 183 улсаас 1 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Элэгний хорт хавдраар 183 улсаас 1 дүгээрт, Ходоодны хорт хавдраар 183 улсаас 1 дүгээрт, Улаан хоолойн хорт хавдраар 183 улсаас 2 дугаарт, мөн умайн хүзүүний ба хөхний хорт хавдраар тэргүүлсээр байна. 

2022 оны байдлаар жилдээ 6885 хүн хорт хавдраар өвчилж, тэдний 4548 нь нас барж байна гэсэн судалгааг Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан байдаг. Энэ нь өдөртөө 19-20 хүн энэ аюулт өвчнөөр өвдөж, 12-13 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хэрэг юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19