Dark Light
Нийгэм | 2023-10-26

Сквош теннисчид олон улсын тэмцээнд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын сквош теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанхуягийг өнөөдөр /2023.10.26/ Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сквошийн төрөл "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсаныг онцолж цаашид баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллах тухай ярилцав.

Манай сквош теннисчид ирэх сард Иран улсад, 2024 оны 1 дүгээр сард Португал улсын Порто хотноо олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг сквошийн төрөл анх удаагаа Олимпын хөтөлбөр орсонд баяр хүргэж, тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүсэн спортын хувцас хэрэглэл гардууллаа.

Дашрамд дурдахад энэ сарын 14-17-ны өдрүүдэд болсон ОУОХ-ны 141-р Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08