Dark Light
Нийгэм | 2023-10-26

Монголын волейболчид маргааш БНХАУ-ын багтай тоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам тав дахь өдрөө өрнөж байна. Тус наадмын суугаа волейболын тэмцээнд дасгалжуулагч Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл  нарын удирдлага дор оролцож буй Монголын эмэгтэй баг өнөөдөр Тайландын багт (15:25, 15:25, 20:25) хожигдлоо. 

Тэд өчигдөр БНСУ-ын хүчирхэг багийг 3:1-ээр буулган авсан бөгөөд маргааш сүүлчийн тоглолтоо талбайн эзэн БНХАУ-ын багтай хийнэ. Хэрэв ялбал дөрөвдүгээр байрт орох бол ялагдвал тавдугаар байр эзлэх юм. 

Монголын багийн бүрэлдэхүүнд Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор, Ц.Туяа, Ч.Наранцэцэг, Х.Ганцэцэг, С.Төмөрсүх, Д.Лхагважав нар тоглов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19