Dark Light
Нийгэм | 2023-10-27

Х.Мөнхжаргал Эрдэнэс Тавантолгойн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан. Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг  томиллоо.

Байгууллагын тамга, ажил хүлээлцүүлэх арга хэмжээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт удирдан,  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд,  компанийн удирдах албан тушаалтнууд байлцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19