Dark Light
Нийгэм | 2023-10-27

14 бог мал, саравч, 300 боодол өвс шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймаг, Хэрлэн сумын 8 дугаар багийн “Донойн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, Бэрх тосгоноос баруун зүгт 32 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 26-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Тахилгат тосгоны мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй очиход иргэн Б-ын 14 бог мал, 16х6 метрийн хэмжээтэй малын саравч, 300 боодол өвс, хураалттай аргал, малын бууц бүрэн шатаж байсныг 58 минут ажиллан унтраасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19