Dark Light
Нийгэм | 2023-10-27

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НӨАТ-ын 2023 оны гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг аравдугаар сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээлсэн билээ. Энэ дагуу буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. 

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх эрхтэй байдаг. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд авч байв. Энэ хугацаанд 34,104 иргэн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

- Автотээврийн хэрэгслийн албан татвар

- Галт зэвсгийн албан татвар

- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

- Газрын төлбөр

- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

- Малын тоо, толгойн албан татвар

- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19