Dark Light
Нийгэм | 2023-10-27

Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 14 2023.10.27 / БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫНДӨРВӨН НОГООН ШАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна.

Наран ургах, шингэх: 07.28-17.44

Барилдлага:

Шүтэн барилдлага:

Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын 14, Дэлгэрүүлэгч одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19