Нийгмийн даатгалын сангийн есдүгээр сарын статистик мэдээлэл гарчээ. Нийт тэтгэвэр, тэтгэмж төлбөр авагчдын тоо 678.5 мянга байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд нийт тэтгэмж, төлбөр авагчдын тоо 186 мянга байна.

Үүнээс,
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч - 104
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагч - 46.1
Оршуулгын тэтгэмж авагч - 10.6
Ажилгүйдлийн тэтгэмж авагч - 23
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан сувиллын зардал авагч - 2.2 мянган хүн байгаа юм.
Харин тэтгэвэр авагч 492.3 мянган хүн байгаа юм. Үүнээс,
Өндөр насны тэтгэмж авагч - 384
Тахир дутуугийн тэтгэвэр авагч - 66.6
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.4
Цэргийн тэтгэвэр авагч - 21 мянган хүн байна.
Энэ оны есдүгээр сарын байдлаар Нийгмийн даатгалын сан 2.97 их наяд төгрөгийн орлоготой
байсан бол 2,9 их наяд төгрөгийн зарлагатай байжээ.
АДМИН








Нийгэм




