Dark Light
Нийгэм | 2023-10-30

УНТЭ-ийн газраас хувийн хэвшилд олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байв.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

- Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,

- Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,

- Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,

- Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,

- Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19