Нүүрсний хулгайн гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Б.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Шүүх хуралдаан 11:40 цагт эхэлсэн өмгөөлөгч нарын зүгээс шинжээч нар болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн Б.Ганхуяг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн ч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаа. Шүүх бүрэлдэхүүн хуралдааныг энэ сарын 13-ныг хүртэл хойшлуулав.
Хуралдааны дараа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийн зүгээс хэвлэлд хандаж мэдээлэл өглөө.
Түүний ар гэрийнхний зүгээс Б.Ганхуягийг цагдан хоригдож байх үед нь эрүүдэн шүүж, хордуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь цагдан хоригдох үед нь ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй, эргэлт оруулдаггүй, өнөөдөр шүүх хуралдаанд ирэх үед нь уулзахад биеэр нь идээт тууралт гарсан, зулгаралт үүссэн, хөл гарын хумс хөхрөлттэй байна. Тиймээс холбогдох байгууллагууд болон ХЭҮК ажиллаачээ гэсэн шаардлагыг хүргүүллээ.
Мөн Б.Ганхуягийн хүргэн ах Д.Пүрэвдорж болон эгч Б.Нарантуяа нар хэлэхдээ,
"Манай гэр бүлийн хувьд бүх зүйлээ шалгуулсан. Бидний хувьд ч мөн цагдан хоригдоод гарсан. Миний дүүг цагдан хоригдож байх үед нь хордуулсан байж магадгүй байна. Жинхэнэ нүүрсний хулгайчид гэрчийг устгаж, нэг тийш нь зайлуулах гэсэн оролдлого хийж байна. Учир нь миний дүү эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байгаагүй. Гэтэл цагдан хоригдож буй энэ 11 сарын хугацаанд даралт нь хэлбэлзэж, хордлогын шинж тэмдэгүүд илэрч байна. Гадны нөлөөгүйгээр ингэж идээт үрэвсэл, зулгаралт үүсэхгүй" гэв.
АДМИН








Нийгэм




