Dark Light
Нийгэм | 2023-10-30

Хийн баллоныг халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас 5 метр зайд байрлуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хийн төхөөрөмжтэй ажиллах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна. 

- Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах

- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх

- Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах

- Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх

- Хийн тулга /плитк/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй

- Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах

- Хийн плиткийн хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй

- Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй

- Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх

- Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй

- Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй

- Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах

- Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.

- Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19