Dark Light
Нийгэм | 2023-10-30

МАН-ын бүлэг хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.10.30/-ийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн онцлог заалтаас тодруулбал, 

- Ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх

- Зардал бууруулах, сурталчилгааны оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх

- Улстөржилтийг багасгах,  нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын  харилцан уялдаа холбоог дэмжих зохицуулалтыг тусгасан байна. 

МАН-ын бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж тодруулан, цаашид УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллан, бусад намаас санал авч, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19