Dark Light
Нийгэм | 2023-10-30

ОУ-ын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.

Үүнд:

Кембрижийн IGCSE, O, AS, A

IB-International Baccalaureate

AP-Advanced Placement

TOEFL /IBT/

IELTS

SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ЭЕШ цэсийн Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд,

Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт

Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Жич: Зөвхөн өмнөх оны төгсөгчид дээрх хугацаанд дүн, оноо дүйцүүлэх хүсэлтээ ирүүлнэ. 2023-2024 оны хичээлийн жилд 12-р ангид суралцаж байгаа сурагчдын хувьд 2024 оны 6-р сарын ЭЕШ-ын өмнө зарлагдсан хугацаанд хүсэлт ирүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19